“Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний судалгааны семинарыг амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс Үндсэн хуулийн эрх зүйн эрдэм шинжилгээний судалгааг эрдэмтэн судлаачдад танилцуулж, түгээн дэлгэрүүлэх, судалгааны ажлыг дэмжих зорилгоор сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний судалгааны семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан бөгөөд хууль зүйн ухааны доктор, профессор В.Удвал "Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг” сэдвээр илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний судалгааны семинарт Үндсэн хуулийн эрх зүйн судлаачид оролцож, өөрсдийн санал, бодлыг илэрхийлж, хэлэлцүүлэгийг өргөн хүрээтэй өрнүүллээ.


МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс зохион байгуулж буй эрдэм шинжилгээний судалгааны семинар нь хууль дээдлэх ёсыг төлөвшүүлж, Үндсэн хуульт ёсыг төгөлдөржүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
